“The Bull Hot Pot” ресторан “Sila Center”-т шинэ салбараа нээлээ
Монгол хоолны өв соёлыг орчин үеийн үйлчилгээний түвшинд түгээн дэлгэрүүлж яваа “The Bull Hot Pot” ресторан өнөөдөр 9 дэх салбараа Зайсанд байрлах Sila Center-ийн 3 давхарт нээлээ.
Шинэ салбар нь 156 хүн нэгэн зэрэг хүлээн авах хүчин чадалтай, мөн хамгийн олон VIP буюу кабин өрөөтэй гэдгээрээ онцлог юм. Хоолны чанар, шөлний амт, үйлчилгээгээрээ олон жил хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн тус ресторан ясны шөлөө 48–72 цаг буцалгаж, нэрийн “Дөрвөн шимт шөл”-нийхөө борвины яс, тойг, далны урд хэсэг, годон зэргийг 8–12 цаг чанаж бэлтгэдэг уламжлалт арга барилаараа бусдаас ялгардаг.
2007 онд анхны салбараа нээснээс хойш “The Bull Hot Pot” нь Монголчуудын өөрсдийн халуун тогооны соёлыг бий болгож, монгол шөлний онцлог болон хоолны жорыг орчин үеийн халуун тогооны хэлбэрт нутагшуулан өдгөө 18 дахь жилдээ түгээж байна.
НьюБулл ХХК-ийн Гүйцэтгэх Захирал П.АРИУНАА нээлтийнхээ үеэр,
“Анх бид 2007 онд Хүүхдийн Зуу-д анхны салбараа нээж байлаа. Өнөөдөр бид хамгийн отгон 9 дэх салбараа ийнхүү нээж байна. Энэ хугацаанд бид 559 ажилтантай өнөр өтгөн айл болоод өргөжөөд явж байна. Үйлчлүүлэгчид маань түлхүү кабин өрөөнд тусдаа суухыг илүүд үздэг тул Sila Center дэх уг салбартаа хамгийн олон өрөөг шийдсэн.
Бид зочдодоо хамгийн эрүүл, шинэ бүтээгдэхүүнийг өгдөг. Жишээлбэл, банш, гурилан бүтээгдэхүүнээ л гэхэд захиалахад нь шууд хийж өгдөг. Хэзээ ч хөлдөөсөн бүтээгдэхүүн хэрэглэдэггүй” хэмээлээ.
Байнгын үйлчлүүлэгч Ч.БАДАМДОРЖ:
“The Bull бол Монгол брэнд. Хятад, Солонгос ч юм уу хаа нэгтээгээс орж ирсэн брэнд биш. Монголчууд өөрсдөө зохиож, монгол хүний идэж заншсан хоолыг авчирсан хоолны газар. Би 2017 оноос эхнэрийнхээ хамт “The Bull”-ээр үйлчлүүлэх болсон.
Энэ олон жил Bull-ээр үйлчлүүлэхэд хоёр зүйл анзаарагддаг. Нэгдүгээрт, Аль ч салбарт идсэн хоолны амт, чанар хэзээ ч өөрчлөгддөггүй. Хоёрдугаарт, үйлчилгээ байнга шинэчлэгддэг. Монголд гоё эхэлсэн ч явцдаа үйлчилгээ ч байхгүй, эд хэрэгсэл, орчин гээд л бүх зүйл нь хуучраад явдаг. Тэгэхээр энэ хоёр зүйл л энэ олон жил намайг байнгын үйлчлүүлэгч болоход нөлөөлсөн. Шөлний амт нь Монгол хүний амталгаанд яг тохирдог. Маажаан нь хүртэл Монгол хүнд тохирсон. Одоогоор эдний маажааныг гүйцэх газар олоогүй л байна.” гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!






