Уншиж байна ...

ЕБС-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулах төслийн хүрээнд 10 сургуулийн хоолны газрыг засаж байна

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 11 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулах төсөл”-ийг Боловсролын яам, БНСУ-ын КОЙКА байгууллагатай хамтран хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд нийслэлийн 10 сургуулийн хоолны газрыг шинэчлэн засварлаж байгаа юм.

2025 онд 40, 48, 9 дүгээр сургууль болон ШУТИС-ийн дэргэдэх “Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төв”-ийн засвар бүрэн дуусжээ. Тус төвд хоолзүйч, тогооч нарт зориулсан 120 цагийн сургалт зохион байгуулж, 2025 онд 1,725, 2026 онд 1,910 оролцогчийг хамруулахаар төлөвлөжээ. Мөн хүүхдийн хоол, шим тэжээлийн талаар гарын авлага, видео контент бэлтгэн түгээж байна.

зураг
 

Төслийн Удирдах хорооны хурал өнөөдөр болсон бөгөөд энэ үеэр Койка олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Жу Хэйн Нан "2025 онд засвар үйлчилгээ хийгдсэн төслийн зорилтод гурван сургуульд сургалтын төвийн тоног төхөөрөмж 2025 оны арванхоёрдугаар сарын дундуур ирж, угсарч суурилах ажил хийгдэхээр хүлээгдэж байна. 2026 оны нэгдүгээр сард сургуулиуд стандартын шаардлага хангасан орчинд, тэжээллэг хоолоор үйлчлэх боломжтой болох юм.

Төслийн дараагийн долоон сургуулийн хоол үйлдвэрлэлийн газрын засвар үйлчилгээг гэрээний хугацаанд хийж гүйцэтгэхэд тал бүрийн оролцоо, ойлголцол чухал бөгөөд хэрэгжилтэд илүү сайн анхаарч, боломжит дэмжлэгийг үзүүлж ажиллана" гэлээ.

 

Эх сурвалж: Боловсролын Яам