2025 оны аравдугаар сард нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд нийт 33,862 дуудлага хүлээн авчээ. Үүнээс 3,804 буюу 11.2 хувь нь томуугийн дуудлага байжээ. Эдгээр томуугийн дуудлагыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 42.7 хувиар буурсан байна.
2024 оны аравдугаар сарыг 2025 оны аравдугаар сартай харьцуулахад томуу, томуу төст өвчнөөр хэвтэн эмчлүүлсэн өвчтөний тоо 3,850-аар буюу 8.1 хувиар, 0-5 насны хүүхдийн өвчлөл 5,946 тохиолдлоор буюу 12.5 хувиар буурчээ.
Томуугаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ:
Томуу, томуу төст өвчний сөрөг нөлөөлөл нь бусад насны бүлэгтэй харьцуулахад тав хүртэлх насны хүүхдэд өндөр байдаг. Уушгины хатгаа өвчнөөр эмнэлэгт хэвтсэн тав хүртэлх насны хүүхдийн таван хувь нь улирлын томуугийн вирусийн, 20 хувь нь амьсгалын замын синцитиаль вирусийн шалтгаант хатгаагаар өвдсөн байдаг болохыг олон улсын судалгаагаар нотолсон байдаг.
Манай улсад хийсэн томуу, томуу төст өвчний хүний эрүүл мэндэд учруулж буй дарамтын судалгаагаар жил бүр тав хүртэлх насны 530-4,547 хүүхэд (100,000 хүүхдэд ногдох) томуугийн шалтгаант амьсгалын замын цочмог хүнд халдвараар өвчилж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг байна.]
Эх сурвалж: Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!