Уншиж байна ...

Мэнни Пакьяо "Physical Asia" шоу нэвтрүүлгийг үргэлжлүүлэхгүй

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 11 сарын 5
IKON.MN
Зураг зураг

Netflix-ийн "Physical Asia" шоу нэвтрүүлгийн тав болон зургаадугаар бүлэг өчигдөр олон нийтэд цацагдсан. Энэ үеэр Филиппиний багийн ахлагч, нэрт боксчин Мэнни Пакьяо нэвтрүүлгийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсноо дуулгасан.

Тэрбээр эх орондоо өөр төсөлд оролцох болсон тул буцах болсноо учирласан юм.

Мэргэжлийн боксын найман жинд аваргалж явсан М.Пакьяо их спортоос дөрвөн жил завсарлага авсны эцэст өнгөрсөн долдугаар сарын 19-нд Мексикийн Марио Барриостой тулаан хийсэн.

АНУ-ын Лас Вегас хотод 12 үеийн турш үргэлжилсэн WBC холбооны аваргын бүсийн төлөөх тулаанд ялагч тодроогүй. Шүүгчид хоёр боксчныг тэнцсэн гэж үзсэн билээ.

М.Пакьяо Олон Улсын Боксын Холбоо (IBA)-ны дэд ерөнхийлөгчөөр ажилладаг юм.

зураг
 

Тэгвэл нэрт боксчныг Жастин Хернандез орлох аж. Ж.Хернандез олон төрлийн спортоор хичээллэдэг нэгэн. Тэрбээр триатлон, бодибилдинг, кроссфитээр амжилт гаргажээ. Тодруулбал кроссфитээр улсынхаа аваргаар дөрвөн удаа тодорч, олон улсын наадамд Филиппинийг төлөөлөн оролцсон анхны тамирчин болж байв.

Түүнчлэн 2009 оноос бодибилдингийн спортоор хичээллэж, 2014 онд "Gemmalyn Crosby Sports Festival"-д түрүүлжээ.

 

Эх сурвалж: Sportskeeda