Уншиж байна ...

ЦЕГ: Авто эргүүлийн 21 чиглэлийг шинээр нэмснээр иргэдийн дуудлага, мэдээлэл очих хурд сайжирсан

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 11 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн онд нийслэлийн зургаан дүүргийн цагдаагийн газар, хэлтсүүдэд авто эргүүлийн 21 чиглэлийг шинээр нэмснээр иргэдийн дуудлага, мэдээлэлд очих хурд сайжирч, алба хаагчдын ажлын ачаалал буурсныг ЦЕГ-аас мэдээлэв. 

Өнөөдрийн байдлаар нийслэлийн нутаг дэвсгэрт авто эргүүлийн чиглэлд 100 автомашинаар, иргэдээс ирүүлсэн дуудлага мэдээлэлд дунджаар 10-13 минутын дотор очиж, шийдвэрлэн ажиллаж байгаа аж. 

Авто эргүүлийн чиглэл дуудлага мэдээлэлд хүрч очих хугацаанд нөлөөлж байсан гадаад хүчин зүйлийн нэг бол аж ахуйн нэгж, орон сууц, хотхоны гадна байршуулсан хаалт юм.

Иймд орон сууц, аж ахуй нэгж байгууллага руу нэвтрэх хаалтыг онгойлгох смарт чипийг зохион бүтээж, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн 100 байршилд цаг алдахгүй нэвтрэх боломжийг бүрдүүллээ. Цаашлаад бусад дүүргийн нутаг дэвсгэрт ашиглах боломжтой смарт чипүүдийг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Энэхүү смарт чип нь карт уншдаг, дугаар таньдаг бүх төрлийн хаалтыг онгойлгох боломжтой гэдгээрээ онцлог гэдгийг мэдээллээ.