Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар ирэх Баасан гарагт буюу энэ сарын 7-нд мэргэжлийн боскын ээлжит тулаанаа Мексикийн Брэндон Бенитестэй хийхээр төлөвлөж байсан билээ.
Харамсалтай нь АНУ-ын Флорида мужийн Тампа хотод болох байсан тус тулаан цуцлагджээ.
Учир нь Мексикийн тамирчин визийн асуудлаас болоод тулаанд оролцох боломжгүй болсон талаар Гавьяат маань өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдсэн байна.
Хэдийгээр төлөвлөсөн тулаан нь цуцлагдсан ч Э.Цэндбаатар дараагийн өрсөлдөгчөө зарласан юм. Тэрбээр энэ сарын 21-ний Баасан гарагт Мексикийн боксчин Абрахам Монтаяатай тулалдах болсноо мэдэгдсэн.
Шинэ өрсөлдөгч нь өдгөө 31 настай бөгөөд хамгийн сүүлд 2024 оны арваннэгдүгээр сарын 9-нд Жосеп Диазыг шүүгчийн саналаар ялснаас хойш тулаан хийгээгүй.
Тэрбээр мэргэжлийн боксод 23 ялж 6 хожигдоод 1 тэнцсэн үзүүлэлттэй аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!