ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/11/04-НД НИЙТЛЭГДСЭН
Энэ сарын 6-наас нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Ирэх тав хоногийн буюу 11-р сарын 05-09-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Хур тунадас:
- 05-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр,
- 06-нд нутгийн баруун хагаст,
- 07-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
- 08-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, ахиухан хэмжээтэй нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи:
- ихэнх нутгаар секундэд 5-10 метр,
- 06-нд Алтайн салбар уулсаар,
- 07-нд Алтайн уулархаг нутаг, говь, талын нутгаар,
- 8-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур:
- 06-наас нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч,
- Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийнгөөр шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -7…-12 градус,
- Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -3…-8 градус,
- говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан,
- бусад нутгаар шөнөдөө -8…-13 градус, өдөртөө 0…-5 градус хүйтэн байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
