Цэврүүт тууралтат хам шинж буюу энтеровирус, гар, хөл, амны өвчин, салхинцэцэг сүүлийн үед ихээхэн тохиолдож байгааг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв(ХӨСҮТ)-өөс мэдээлэв.
Ялангуяа салхинцэцгийн өвчлөл зонхилон гарч байгаа тул зөвлөгөө мэдээллийг хүргэж байна.
Салхинцэцэг нь агаар дуслын дамждаг, намар болон өвлийн улиралд гардаг цочмог халдварт өвчин.
Илрэх шинж тэмдгүүд нь
Салхинцэцэг болон энтеровирусийн халдварын үед илрэх шинжүүд төстэй учраас мэргэжлийн эмчид үзүүлж байж тодорхойлох боломжтой аж.
ХӨСҮТ-ийн Элэгний клиникийн эмч О.Эрдэнэболор "Салхинцэцэг өвчний нууц хугацааг 14-20 хоног гэж үздэг. Эхний тууралт гарснаас хойш 10 хоногийн хугацаанд халдварлалт өндөр.
Мэргэжлийн эмчид үзүүлж эмчилгээгээ бичүүлж аваад гэртээ эмчлэх бол
Салхинцэцгээр өвдсөн хүүхдийг агаарт гаргаж болохгүй гэх өрөөсгөл ойлголт иргэдийн дунд бий. Гадаа гарч салхи авахад хүндрэх эрсдэл бага. Аль болох хөнгөн хувцаслаж, өдөр бүр усанд оруулбал тууралт хурдан эдгэрнэ" гэлээ.
Мөн энэ өвчний үед халуун ногоотой хоол, хийжүүлсэн ундааг хориглодог байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!