Уншиж байна ...

ҮЙЛ ЯВДАЛ: Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний эрсдэлийн үнэлгээг хийх тайлангийн хэлэлцүүлэг болно

ikon.mn
2025 оны 11 сарын 4
iKon.MN
Зураг зураг

"Галлериа Улаанбаатар"-ын “Өргөө танхим”-д

09:00-13:00 цагт Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний эрсдэлийн үнэлгээг хийх, тайлагнах ажлын хүрээнд Монголбанкны Санхүүгийн мэдээллийн алба болон Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийн эмзэг байдлын үнэлгээ хийх дэд ажлын хэсгээс боловсруулсан тайлангийн хэлэлцүүлэг болно.

Төрийн ордонд

10:00-15:00 цагт Байнгын хороодын хуралдаан болно.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:00 цагт Хохирсон иргэдийн зүгээс “Христийн шашны байгууллагын анхаарал татах үйл ажиллагааны талаар олон нийтэд мэдээлэл хүргэх нь” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлаж байна.