Уншиж байна ...

Шинэ тоглогч controlez-ийн сайн буудалт "The MongolZ" багийн эхний хожлыг авч ирлээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 11 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн "Intel Extreme Masters Chengdu 2025" тэмцээн Хятад улсын Чэнду хотноо өнөөдөр эхэлж байна.

"The MongolZ" баг А хэсгийн эхний учраандаа Норвегийн "HEROIC"-ийн эсрэг "Во3" (гурван "map"-аар ялагчийг тодруулах) журмаар тоглож, 2:1 онооны харьцаатай ялалт байгууллаа. Ийнхүү манай улсын баг хэсгээсээ хасагдах шатанд шалгарахын төлөө Украины "Natus Vincere" болон Данийн "Astralis" багийн аль хожсонтой нь маргааш 17:30 цагт тоглохоор болж байна.

Тэд өнөөдрийн тоглолтод эсрэг багийн сонгосон "Overpass map" дээр хамгаалах талаас дөрвөн үеийн дутуу байраа сольсон бөгөөд довтлох талаас зургаан үе авсан хэдий ч 10:13 тооны харьцаатай хожигдсон. Энэ "map" дээр манай багийн шинэ тоглогч controlez буюу Б.Өнөдэлгэр 19 kill хийснээр 910-ын хамт багаа тэргүүлэв.

Үргэлжлүүлэн өөрсдийн сонгосон "Inferno map" дээр довтлох талаасаа хоёр үеийн давуутай байраа сольж, эсрэг багийн тактикийг амжилттай хамгаалснаар 13:6 тооны харьцаатай хожил байгуулав. Энэ "map" дээр controlez 22 kill хийж, хоёр багийн 10 тоглогчийг тэргүүлсэн юм.

Ийнхүү тоглолт сүүлийн "Ancient map" дээр шийдвэрлэгдэхээр болж, "The MongolZ" баг 13:5 тооны харьцаатай хожил байгуулж байна. 

"Intel Extreme Masters Chengdu 2025" тэмцээнд Францын "Team Vitality", ОХУ-ын "Team Spirit", Бразилын "FURIA", Саудын Арабын "Team Falcons", Украины "Natus Vincere" зэрэг томоохон багууд оролцож байгаа бөгөөд хэсгийн болон Playoffs гэсэн хоёр үе шаттай зохион байгуулагдана.