Уншиж байна ...

“Бүрэн Финанс” ББСБ “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”-ийн түр хамгаалах байрны даван туулагч эмэгтэйчүүдэд зориулсан санхүүгийн цуврал сургалтаа хэрэгжүүлж дууслаа

ikon.mn
2025 оны 11 сарын 4
Сурталчилгаа
Зураг зураг

Нийгмийн хариуцлагыг тэргүүнд тавьдаг “Бүрэн Финанс” ББСБ нь “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”-ийн түр хамгаалах байрны даван туулагч эмэгтэйчүүдэд нэг жилийн турш шат дараалсан санхүүгийн боловсролын хөтөлбөрт сургалт амжилттай хэрэгжүүлж өндөрлөлөө. Энэхүү хөтөлбөрт сургалт нь санхүүгийн мэдлэг олгохоос гадна оролцогч эмэгтэйчүүдийн өөртөө итгэх итгэл, шийдвэр гаргах чадвар, бие даасан амьдралын суурийг тавих зорилготой байлаа.

“Санхүүгийнхээ Бэрс нь Би Өөрөө” хөтөлбөрт сургалт нь зөвхөн санхүүгийн мэдлэг мэдээлэл өгөхөөс цаашлаад, оролцогчдын амьдралд бодитоор хэрэгжихүйц, урам зориг, шинэ гарц олж харах боломжийг бүрдүүлсэн гэж оролцогчид үнэлжээ.

Мөн “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”-ийн зүгээс цаашид ч “Бүрэн Финанс” ББСБ-тай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн нь энэхүү хамтын ажиллагаа нь итгэлцэл дээр суурилсан, үнэ цэнтэй түншлэл болж чадсаныг бататгаж байна.

зураг
 

“Бүрэн Финанс” ББСБ нь жил бүр олон нийтийн санхүүгийн боловсролыг дэмжих, эдийн засгийн дархлааг нэмэгдүүлэх зорилготой, олон талт, тогтвортой санаачилгуудыг тууштай хэрэгжүүлж ирсэн байгууллага. Тус байгууллагын санхүүгийн боловсролын хөтөлбөрүүд нь өсвөр үеийнхэн болон эмэгтэйчүүд зэрэг нийгмийн чухал бүлгүүдийг хамарч, тэдний амьдралд бодитой, эерэг өөрчлөлтүүдийг авчирсаар байна.

2024 онд тус байгууллага нийслэлийн 7 дүүргийн Насан туршийн боловсролын төвүүдтэй хамтран, 1500 гаруй дунд болон ахлах ангийн сурагчдыг хамарсан “Санхүүгийн боловсролоор дамжуулан амьдрах ухаан суулгах” сургалтыг амжилттай хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөр 2025 онд ч үргэлжлэн хэрэгжиж байгаа бөгөөд илүү олон хүүхдэд хүргэх зорилготойгоор өргөжиж байна.

зураг
 
зураг
 
зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.