Бүтээн байгуулалт бүрдээ хүн төвт төлөвлөлтийг шингээдэг ТЭСО ПРОПЕРТИС ГРУППИЙН 5 дахь төсөл болох SKY PARK төсөл нээлтээ хийлээ.
SKY PARK төсөл Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнтэй бүсэд байрлах тансаг зэрэглэлийн 91 айлын орон сууц, оффис болон худалдаа үйлчилгээний төвөөс бүрдсэн бөгөөд орчин үеийн архитектур дизайны шинэлэг хэв маяг, загвар шийдэл, ур ухааныг шингээсэн Монголын анхны ногоон барилгын LEED BD+C Gold гэрчилгээ авахаар зорьж буй mixed-use төсөл юм.
Төслийн хувьд үндсэн бүтэц болох skypark mall, skypark office, skypark residence, нэмэлтээр sky bridge хэсгүүдээс бүрдэж Live beyond- хязгаараас цааш концепцтэйгээр хөгжүүлж байна.
Phase I буюу Sky Park Residence нь 2027 оны 3-р улиралд ашиглалтад орохоор төлөвлөгдөж, Sky Park Mall болон Office нь Phase II үе шатанд хэрэгжихээр төлөвлөгдөж байна.
Mixed-use буюу олон зориулалттай цогцолбор
Орон сууц, оффис, худалдаа үйлчилгээний төвийг нэгтгэсэн mixed-use буюу олон зориулалттай цогцолбор нь их хотын хэмнэл, завгүй амьдралын хэв маяг, амарч зугаалах ногоон орчныг хослуулсан төлөвлөлттэй бөгөөд амьдралын шинэ хэв маягт эрүүл, идэвхтэй амьдрах, тав тухтай үйлчилгээ авах, сэтгэлд нийцсэн хөршүүдтэй амьдрах, сонирхол хоббигоо хөгжүүлэх орон зайг цогцлоож өгсөн. Өөрөөр хэлбэл барилгын доод давхруудад худалдаа, үйлчилгээ, дунд давхруудад оффис, ажлын орчин, дээд давхруудад орон сууц байршуулснаар амьдралын хэмнэл, орчны идэвх уялдаатай болгосон.
Тогтвортой хөгжилд нийцсэн
Дэлхийн стандартыг монголын онцлогт тохируулан, тэргүүлэх инженеринг, архитектурын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн бүтээн байгуулалт. Ногоон барилгын LEED BD+C Gold гэрчилгээ авахаар зорьж буй Монголын анхны mixed-use төсөл болох SKY PARK төслийн барилга төлөвлөлт, зураг төсөл, барилга угсралт, ашиглалтад хүлээлгэн өгөх бүх шатанд байгаль орчин, эдийн засаг, хүний эрүүл мэндэд ээлтэй шийдлийг хэрэгжүүлснээрээ онцлогтой.
Хамгийн том ногоон байгууламжтай шууд холбогдох гүүрэн гарцтай
Улаанбаатар хотын хамгийн том ногоон бүс болох цэвэр агаар, эерэг энерги бүхий Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү шууд холбогдох гүүрэн гарцаар оршин суугчид аюулгүй замаар гарах боломжийг шийдэж өгчээ.
Ташрамд дурдахад дэлхийн томоохон хотуудын цэцэрлэгт хүрээлэнг дагасан бүтээн байгуулалт нь тухайн хотын хамгийн үнэ цэнтэйд тооцогддог, анхны хөрөнгө оруулалтаас 8-20% хүртэлх үнийн өсөлтийг үзүүлдэг онцлогтой.
4-р үеийн худалдаа үйлчилгээний төв
SKY PARK төслийн хувьд Монголд анх удаа 4-р үеийн худалдаа үйлчилгээний төвийг нээхээр төлөвлөөд байна. 4-р үеийн худалдаа үйлчилгээний төв нь хэрэглэгчийн туршлага, амьдралын хэв маяг, технологийг нэгтгэсэн “туршлагад суурилсан” төв байдгаараа онцлогтой.
Өөрөөр хэлбэл хэрэглэгч энэхүү төвд ирээд зөвхөн худалдан авалт хийхээс гадна ажил, амралт, соёл, спорт, энтертайнмент гээд амьдралын бүх хэрэгцээг нэг дор хангасан орчинд тав тухтай үйлчилгээ авах, сонирхол хоббигоо хөгжүүлэх, дурсамж бүтээх орон зайг цогцлоож өгсөн юм.
Төслийн үндсэн ган төмөр бетон хийцлэл нь зөвхөн ган бус давхар бетон цутгалттай учраас газар хөдлөлт болон галын аюулд тэсвэртэй байдаг. Төмөр бетон хийцлэл нь хэтэрхий хөшүүн байдаг бол ган төмөр бетон хийцлэл нь уян хатан буюу боолтон холбоос, ширээлтэн холбоос нь газар хөтлөлтөд тэсвэртэй байхад нөлөөлдөг. Энэ бүхний нөлөөгөөр барилга бүр бүхэлдээ газар хөдлөлтийн найман баллд тэсвэртэй болж байгаа аж.
Барилгын шилэн фасадны онцлог нь гоо зүй, хотын үзэмж талаасаа маш цэвэрхэн хөнгөн харагдуулдаг материал учраас орчинтойгоо уялдуулан хэт их масслаг байдлыг багасгахын тулд сонгосон. 3 давхар шилтэй учраас битүүмжлэл болон барилгын дулаан тусгаарлалт сайтай. Unitized system буюу барилгын талбай руу суурилуулахын өмнө үйлдвэрт урьдчилан бүрэн угсарч битүүмжилсэн хавтан хэсгүүдээс бүрддэг учраас суурилуулалтыг хялбарчилж өгсөн.
Төслийн судалгаанаас эхлээд барилга угсралт хүртэлх бүхий л үе шатанд хүн төвт төлөвлөлтийг шингээж олон улсын болон дотоодын тэргүүлэх зэргийн компаниудтай хатмран ажилласан. Тухайлбал Хятад улсад “Wanda Plaza” худалдаа үйлчилгээний төвийн 500 гаруй салбарыг хөгжүүлсэн туршлагатай WANDA групптэй хамтран төслийн шоппинг моллын төлөвлөлтийг гүйцэтгэж, барилгын метал хийцлэлийн зах зээлд Хятад улсдаа тэргүүлэгч, дэлхийн 70 гаруй улсад олон улсын чанарын стандартаар баталгаажсан бүтээгдэхүүнийг нийлүүлэгч HANGXIAO STEEL STRUCTURE үйлдвэртэй хамтран төслийн үндсэн бүтээц болох метал бүтээцийг шийдсэн байна.
Шилэн фасадны дизайн, инженерчлэл, үйлдвэрлэл, суурилуулалт, зөвлөх үйлчилгээ зэрэг барилгын фасад системийн шийдлүүдийг цогцоор нь нийлүүлдэг, Хятад улсад тэргүүлэгч компани болох “JANGHO” групптэй хамтран барилгын гадна шилэн фасадыг хийж гүйцэтгэсэн.
Түүнчлэн барилгын технологи, бүтцийн инженерчлэл, эрчим хүчний хэмнэлт болон Хятад улсын барилгын норм дүрэм болон стандарт боловсруулдаг барилгын салбарын хамгийн том, хамгийн өргөн хүрээтэй судалгааны байгууллага болох CABR (China Academy of Building Research)-тай хамтран SKY PARK төслийн барилгын зураг төслийг боловсруулсан.
Үл хөдлөх хөрөнгийн хувьд хамгийн чухал анхаарах шаардлагатай нь байршил гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Богд уулын энгэр, хатан Туулын хөвөө, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй залгаа цэвэр агаар, эерэг энерги бүхий онцгой байршилд уужим цэлгэр цонхоор их хотын байгалийн сайхныг бүтэн тольдон алган дээрээ байгаа шиг харах боломжтой 360 харууцтай.
SKY PARK төслийн борлуулалтын албатай холбогдох: 7715-5555
Фэйсбүүк хуудсаар зочлох: sky park mongolia
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!