Уншиж байна ...

Тува улсаас найман тамирчин өсвөр үе, залуучуудын 2025 оны УАШТ-д барилджээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 11 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын 2025 оны Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн (УАШТ) өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд Монгол Бөхийн өргөөнд амжилттай зохион байгуулагдлаа. 

Уг тэмцээний 16 насанд 107 бөх, 17 насанд 112 бөх, 18 насанд 93 бөх гурван өдрийн турш уран мэх, авхаалж самбаа сорин барилдсан юм. Жил бүр уламжлал болгон зохиогддог уг тэмцээнээс Үндэсний бөхийн аварга, арслан ирээдүйн томоохон хүчтэнүүд төрөн гардгаараа онцлог билээ. 

Энэ жилийн тэмцээнд ОХУ-ын Тувагийн Бүгд Найрамдах Улсаас 2 багийн найман бөх ирж барилдсан талаар Монгол Үндэсний бөхийн холбооноос мэдээллээ. 

Өнгөрсөн жил Тува улсаас ирж барилдсан Менгилепович Ооржакмаксим нь 17 насны ангилалд түрүүлж байлаа. Харин энэ жил хагас шигшээ шатанд шалгарсан амжилт үзүүлжээ. 16 насны ангилалд Баажайн Балжиннян мөн адил хэсгээсээ шалгарсан боловч хагас шигшээ шатнаас тэмцээнээ өндөрлүүлсэн байна. 

Бусад зургаан тамирчин нь хэсгээсээ гарч чадаагүй аж. Тува улсын тамирчдын гаргасан амжилтын талаар мэдээллийг хүргэж байна.

16 насны ангилалд:

  • Баажайн Балжиннян нь найман даваа, нэг унаатайгаар есдүгээр хэсгийн хоёрдугаар байрт бичигдэж хагас шигшээ шатанд шалгарсан юм. Улмаар хагас шигшээ шатны А хэсэгт зургаан даваа, найман унаатайгаар тэмцээнээ өндөрлүүлсэн байна. 
  • Монгуш Намзырай-Акимович нь гуравдугаар хэсэгт хуваарилагдсан боловч тодорхой шалтгааны улмаас нэг ч удаа барилдаагүй учраас 10 унаатайгаар тэмцээнээ өндөрлүүлжээ.

17 насны ангилалд:

  • Айдысович Айдаш нь есдүгээр хэсгээс барилдаж зургаан даваа, дөрвөн унаатайгаар тэмцээнээ өндөрлүүлэв.
  • Уран-Оолович Сендельдавид нь дөрөвдүгээр хэсэгт хуваарилагдсан боловч дөрвөн даваа, зургаан унаатайгаар хэсгээсээ гарч чадаагүй юм.

18 насны ангилалд:

  • Менгилепович Ооржакмаксим нь дөрөвдүгээр хэсэгт барилдаж долоон даваа нэг унаатайгаар хагас шигшээ шатанд шалгарав. Үргэлжлүүлэн хагас шигшээ шатанд найман даваа, зургаан унаатайгаар тэмцээнээ өндөрлүүлэв. Түүний хувьд 2024 онд 17 насны ангилалд оролцож, түрүүлж байсан бол энэ жил хагас шигшээ шат хүртэл барилдлаа.
  • Ужаровичсубудай Насындоржу нь есдүгээр хэсэгт барилдаж нэг даваа, долоо унаатайгаар тэмцээнээ өндөрлүүлэв.

Залуучуудын ангилалд:

  • Донгаксүлде Кайгал-Оолович нь долоон даваа, хоёр унаатайгаар нэгдүгээр хэсгийн гуравдугаар байрт бичигдсэн боловч хагас шигшээ шатанд шалгарч чадаагүй юм.
  • Монгуш-Айслан Артынович нь гуравдугаар хэсэгт гурван даваа, зургаан унаатайгаар тэмцээнээ өндөрлүүлэв.