ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/11/03-НД НИЙТЛЭГДСЭН
Улсын хэмжээнд нийт 169 вагон АИ-92 авто бензин байна
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
2025 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 169 вагон АИ-92 авто бензин байна.
Үүнээс:
- Дархан өртөөнд – долоон вагон
- Эрдэнэт өртөөнд – 11 вагон
- Рашаант өртөөнд – 16 вагон
- Толгойт өртөөнд – 50 вагон
- Улаанбаатар өртөөнд – 17 вагон
- Сайншанд өртөөнд – нэг вагон
Дээрх байдлаар нийт 102 вагон буулгалтын өртөөнд хүрээд байна.
Мөн Сүхбаатар өртөөнөөс нийт 62 вагон АИ-92 авто бензин хөдөлсөн бөгөөд эдгээр вагонууд дараах чиглэлүүд рүү тээвэрлэгдэж байна.
Тодруулбал
- Улаанбаатар өртөө – 11 вагон
- Толгойт өртөө – 40 вагон
- Рашаант өртөө – зургаан вагон
- Сүхбаатар өртөө (гаалийн бүрдүүлэлттэй) – таван вагон,
- Эрээн өртөөнд 45 вагон-цистерн АИ-92 автобензин орж ирсэн байна гэж Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамнаас мэдээллээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
