"Хүүхдийн ордны үгийн урлаг сургалтад хүүхэд, багачуудыг үнэ төлбөргүй хамруулдаг"
Монголын Хүүхдийн Ордны/МХО/ дэргэдэх “Үгийн урлаг” клуб энэ оны гуравдугаар сарын 15-наас хүүхэд, багачуудад зориулан үнэ төлбөргүй сургалт явуулж эхэлжээ. Сургалт долоо хоног бүрийн Бямба гарагт 10:00-13:00 цагт МХО-д үнэ төлбөргүй явагддаг байна.
Сургалт нь хүүхдүүдийн унших, бичих, сэтгэн бодох, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх болон үгийн баялаг, найруулгын ур чадварыг дээшлүүлэх зорилготой.
Сургалтад хамрагдсанаар:
- Шүлэг найраглалтай танилцан, уран унших ур чадвар эзэмших
- Зохиолчийн намтар, уран бүтээлтэй танилцах
- Утга зохиол дээр дүн шинжилгээ хийж, шүүмж бичих
- Зөв найруулгын арга барилд суралцах
- Шүлэг, өгүүллэг, эссэ, илтгэл бичих
- Ном зохиол уншин, номын тэмдэглэл хөтлөх зэрэг олон талын ур чадвараа хөгжүүлэх боломжтой.
Одоогоор МХО-ны төв болон салбар дугуйлангийн дунд, ахлах ангийн сурагчид тус клубт хамрагдан суралцаж байгаа юм.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэлийн хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
