ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/31-НД НИЙТЛЭГДСЭН
Дархан аварга Г.Өсөхбаярыг МҮОХ-ны нэрэмжит “Алтан Од”-оор шагнахаар болжээ
IKON.MN
Монголын Үндэсний Олимпын Хороо
Монголын Үндэсний Олимпын Хороо /МҮОХ/-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд өнөөдөр хуралджээ.
Хуралд ОУ-ын олимпын хорооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг томилолтоор яваа учир цахимаар оролцсон байна. Хурлаар МҮОХ-ны Тэргүүн дээд шагнал “Бөртэ Чоно 2025” ёслолын ажиллагааг 2025 оны 12 дугаар сарын 10-ний өдөр, МҮОХ-ны бүх гишүүдийн хурлыг 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулахаар шийдвэрлэжээ.
Мөн:
- Монголын спортын сэдэвт баримтат кино найруулагч Д. Цэнддорж,
- 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-д мөнгөн медаль хүртсэн эмэгтэй сагсан бөмбөгийн шигшээ багт,
- Волейболын спортын ОУХМ, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Батдоржийн Хэрлэн,
- Монголын спортын сэтгүүлчдийн холбооны хүндэт ерөнхийлөгч Чүлтэмийн Отгонбаатар,
- “Алдар” спорт хорооны дарга, МУ-ын Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, Дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаяр нарыг МҮОХ-ны дээд шагнал “Алтан Од” одонгоор шагнахаар тус тус шийдвэрлэсэн байна.
Шагнал гардуулах ёслол 11 дүгээр сард зохион байгуулагдах аж.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
