Өнөөдрөөс ирэх сарын 5-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна
Өнөөдрөөс 11-р сарын 05-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байхыг цаг уурын байгууллагаас мэдээллээ.
2025 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 09-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
Хур тунадас:
- 11 дүгээр сарын 02-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас,
- 03-нд Хэнтэйн уулархаг нутаг болон Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр,
- 05-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр,
- 06-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар,
- 07-нд нутгийн зарим газраар,
- 08-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
- 09-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно.
Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 05-нд Алтайн уулархаг нутгаар, 06-нд нутгийн зарим газраар, 07-09-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур:
- Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийнгөөр шөнөдөө -17...-22 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус дулаан,
- Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -11...-16 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус,
- говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +10...+15 градус дулаан,
- бусад нутгаар шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан байна. 06-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр,
- цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 03, 06-нд ялимгүй цас орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр. 03, 06-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хугацааны эхээр дулаахан шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -10...-15 градус, бусад хэсгээр -4...-9 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан байна.
07-ноос хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -13...-18 градус, бусад хэсгээр -8...-13 градус хүйтэн, өдөртөө -1...-6 градус хүйтэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
