ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/31-НД НИЙТЛЭГДСЭН
Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан дэлхийд тэргүүллээ
IKON.MN
Турк улсын Анталья хотод болж буй даамын Өсвөр, залуучуудын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий үндсэн төрлийн тэмцээн долоон өдөр үргэлжилсний эцэст дүнгээ гаргалаа.
34 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байгаа Монгол Улсын баг энэ удаагийн тэмцээнээс 2 алт, 5 мөнгө, 2 хүрэл медаль авч, багийн дүнгээр дөрөв дэх жилдээ дараалан дэлхийд түрүүлэв.
Өнөөдөр тэмцээний түргэвчилсэн тоглолт буюу рапид төрлийн тэмцээн эхэлнэ.
Алтан медаль
- 9-10 охид – Баянмөнхийн Эрмүүнзаяа (Архангай аймаг, Даам Месси клуб)
- 9-10 хөвгүүд – Эрдэнэцогтын Арвин-Эрдэнэ (БЗД, Ирээдүй даамын академи)
Мөнгөн медаль
- 6-8 охид – Мяасүрэн Амин-Эрдэнэ (СХД, Сонгодог байрлал клуб)
- 6-8 хөвгүүд – Зоригоогийн Чинтөгс (СБД, Элит клуб)
- 9-10 охид – Насанжаргалын Дэлгэржаргал (БЗД, Хожлын нүүдэл академи)
- 9-10 хөвгүүд – Дамдинбазарын Дамдинпүрэв (ЧД, Даам Месси клуб)
- 11-13 охид – Чулуунсуурийн Гоомарал (ЧД, Элит клуб)
Хүрэл медаль
- 6-8 хөвгүүд – Даваадорж Отгонбаяр (СХД, Сонгодог байрлал клуб)
- 14-16 охид - Занданбалын Отгонсүрэн (СХД, Сонгодог байрлал клуб)
Эх сурвалж: 100 буудалт даамын холбоо
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
