УИХ дахь МАН-ын бүлэг эвлэрч, даргаараа Ж.Батжаргалыг сонгож, УИХ-ын дэд даргад Ж.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлэхээр тогтжээ
УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдөр /2025.10.30/-ийн ээлжит бус хуралдаанаар УИХ дахь МАН-ын бүлгийн даргыг сонгох, УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар “МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлын тухай хууль, МАН-ын үндсэн дүрэмд заасны дагуу Бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, УИХ-ын гишүүн Ж.Батжаргалыг УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар сонголоо.
Мөн бүлгийн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн 2025 оны аравдугаар сарын 22-ны өдрийн 08 дугаар дүгнэлтийг үндэслэн УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг албан тушаалаас нь чөлөөлж, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлэхээр бүлэгт танилцуулж, гишүүдийн олонх дэмжлээ" хэмээн танилцуулжээ.
УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргалын намтар
Төгссөн сургууль, мэргэжил:
- 1986 онд Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар дунд сургууль
- 1990 онд МУИС, банкны эдийн засагч
- 1996 онд Удирдлагын академи, төрийн удирдлагын менежер
Ажилласан байдал:
- 1990-1991 онд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Хаан банканд эдийн засагч
- 1991-1992 онд Баян-Өнжүүл сумын АДХГЗ-нд орлогч дарга
- 1992-1994 онд Баян-Өнжүүл сумын Засаг даргын орлогч
- 1994-1996 онд Баян-Өнжүүл сумын ЗДТГ-т байгаль орчны хяналтын байцаагч
- 1996-2000 онд Баян-Өнжүүл сумын ИТХ-ын дарга
- 2002-2012 онд Төв аймгийн ИТХ-ын дарга
- 2012-2016 онд Аймгийн МАН-ын хорооны дэд дарга
- 2016-2020 онд Төв аймгийн Засаг дарга
- 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2023-2024 онд Монгол Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2025 оноос Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!















