Уншиж байна ...

БАХРЕЙН 2025: Монголын баг Азийн залуучуудын наадмаас 5 мөнгө, 13 хүрэл медальтай өндөрлүүллээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 10 сарын 31
IKON.MN
Зураг зураг

Бахрейны залуучуудын наадамд Монголын баг 5 мөнгө, 13 хүрэл медальтайгаар өндөрлүүллээ. Тэмцээний сүүлийн өдөр жюү жицүгийн нэг мөнгө, жүдогийн төрөлд таван хүрэл медаль хүртсэн юм. 

Тухайлбал

  • жюү жицүгийн охидын 48 кг-ын жинд О.Живамэдмаань, 
  • жүдогийн охидын -70 кг-ын жинд Х.Буянжаргал,
  • охидын +78 кг Б.Номуунзаяа болон 
  • хөвгүүдийн 81 кг-ын жинд Б.Тэмүүлэн,
  • хөвгүүдийн 90 кг-ын жинд Б.Мөнгөндөл, +90 кг-ын жинд С.Мөнх-Эрдэнэ нар хүрэл медаль хүртсэн юм.

Ийнхүү Азийн наадмын гуравдугаар наадамд Монголын баг спортын найман төрлөөс 18 медаль авснаар Азийн 45 орноос медалийн чансаагаар 30-д жагсав.

Энэ удаагийн наадмаас 36 улс ямар нэгэн медаль хүртсэн бол 29 орон алтан медаль авчээ.

Медалийн чансаагаар БНХАУ-ын баг тэргүүлэв. Тэд 60 алт, 48 мөнгө, 34 хүрэл медаль "түүсэн" юм. Мөн Узбекистан 36 алт, 16 мөнгө, 28 хүрэл, Казахстан 24 алт, 29 мөнгө, 40 хүрэл медальтайгаар эхний гуравт бичигдсэн байна.

 Азийн наадмын хаалтын ажиллагаа өнөөдөр болох юм.