Сонгинохайрхан дүүргийн 129 дүгээр сургуулиас урагшаа 160 метр авто замыг шинээр барьж буй. Өнөөдрийн байдлаар ажлын явц 90 хувьтай үргэлжилж байгаа аж.
Энэ тухай НЗХГ-ын Авто замын хяналтын мэргэжилтэн Д.Тайван “129 дүгээр сургуулийн авто замын гүйцэтгэгчээр “Вүүд бридж” ХХК ажиллаж байна. Энэ оны долоодугаар сарын 1-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 30-ны хооронд авто замыг барихаар гэрээ байгуулсан юм.
Авто замын барилгын ажил газар чөлөөлөлт хийсний дараа есдүгээр сарын 20-ны өдөр эхэлсэн. Таван нэгж талбарыг чөлөөлсөн. Авто замыг энэ оны арваннэгдүгээр сард барьж дуусгаж, зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээнэ.
Хуучин байсан шороон зам нь эвдрэлтэй, хэт налуу гээд стандарт хангахгүй байсан учир трассыг баруун тийш эргүүлэн хатуу хучилттай авто зам руу нийлүүлж, гүйцэтгэхээр ажиллаж байна. Боржин чулуу хучилтын ажил хийгдэж байна” гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!