Нүүрсний гэх тодотголтой эрүүгийн хэрэгт ял авсан УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханыг сулласан гэх мэдээлэл олон нийтийн цахим сүлжээнд тархжээ.
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханыг Эрүүгийн хуульд заасныг дагуу гэм буруутайд тооцож, 2024 оны нэгдүгээр сард нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, гурван жилийн хугацаатай хорих ялаар шийтгэж байв.
Тэгвэл өнөөдрийн байдлаар түүнийг ялласан шүүгчийн тогтоол хэвээрээ байгаа бөгөөд сулласан гэдэг нь ташаа мэдээлэл болохыг албан ёсны эх сурвалжаас мэдэгдлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!