ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/30-НД НИЙТЛЭГДСЭН
ЗӨВЛӨМЖ: "Halloween"-аар зөвхөн хаалгаа чимсэн айлын хонхыг дарж чихэр авч болдог дүрэмтэй
iKon.MN
Сүнсний баяр буюу Halloween-ыг жил бүрийн аравдугаар сарын 31-ний өдөр олон улс орнууд тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
Тухайн баярыг АНУ, Канад, Ирланд, Франц зэрэг улсад хүүхдүүд айлуудын хаалга тогшиж "ДАЙЛ ЭСВЭЛ ХУУР" гэж хэлээд чихэр цуглуулдаг уламжлалтай. Ингэхдээ зөвхөн хулуу тавьсан мөн хаалгаа чимсэн, гэрэл чимэглэл асаасан айлын хонхыг дарж чихэр авч болдог гэх дүрэмтэй.
Энэ нь тухайн айл хүүхдүүдэд зориулж чихэр бэлдсэн, баярын уур амьсгалыг бүрдүүлж хүүхдүүдэд аюулгүйгээр тогших боломжтойг илтгэсэн байдаг байна.
Иймд дараах зөвлөгөө мэдээллийг хүргэж байна. Хэрэв хүүхдийн эрхийн зөрчил гарвал дуудлага мэдээллээ 108 утсанд хандаж өгнө үү.
Эх сурвалж: Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

