Тархины харвалтаас сэргийлэх дэлхийн өдөр өчигдөр тохиов.
Монгол Улсад 2009 оноос тархины харвалттай тэмцэх дэлхийн өдрийг тасралтгүй тэмдэглэж байгаа бөгөөд эрүүл мэндийн салбарынхан урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээллийг өгдөг билээ.
Тэгвэл тархины харвалтын үед илрэх шинж тэмдэг ба урьдчилан сэргийлэлтийн талаар Монголын харвалт судлалын нийгэмлэгийн тэргүүн, Анагаах ухааны доктор Р.Амарбаясгалан дараах мэдээллийг хүргэж байна.
Тэрбээр "Хэрвээ хэн нэгэн харвалтад өртсөн бол амь нас нь минутаар тоологдоно. Амьдралыг аврахад хором бүр үнэтэй.
Харвалтын шинж тэмдэг:
Харвалтад хүргэж буй шалтгааны 90 хувийг дараах хүчин зүйлс эзэлдэг. Тэдгээр хүчин зүйлийг монгол хүмүүст хураангуйлан тайлбарлавал гуравхан юмыг анхаараач гэж хэлмээр байна.
Анхаарах хүчин зүйлс:
Дээр дурдсан гурван хүчин зүйл харвалтад хүргэх гол эрсдэл болж байдаг. Тиймээс энэ гуравтаа анхаарахыг эмч мэргэжилтний хувьд зөвлөе.
Монголчууд махсаг ард түмэн. Гэхдээ тэр их өөх тос, махыг хэрэглэсний дараа хөдөлгөөнгүй байвал хамаг юм чинь бөглөрөх эрсдэлтэй" гэв.
Мөн "Та бид хүнд хоол идчихээд өдөрт компьютер дэлгэцийн ард олон цагаар сууж ажиллаж байна. Ногоо цагаа идчихээд суугаагүй, махан хоол иддэг.
Иймд өдөрт дор хаяж 30 минут өөх тосоо тарааж, шатаах ёстой. Гэтэл хөдөлгөөн хийхгүй байгаа учраас идсэн хоол хүнс хог шавхруу болж, судас гэмтээж, биед хуримтлагдаж байна гэсэн үг. Үүнээс үүдэлтэйгээр залуугаараа янз бүрийн өвчин тусах эрсдэлтэй.
Тэр болгон биеийг тань өөрчилж, судас гэмтээхэд хүргэдэг. Ийм бие организмд харвалт залуу, хөгшин гэж нас хайхрахгүй үүсээд байна. Үүнд нийтээрээ анхаараач ээ" хэмээн зөвлөлөө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!