Кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр зарим хүнд төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
Тухайлбал
Орчуулгын киноны салбараас 2013 онд Т.Цэмпилмаа гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялааж байжээ.
Шагналаа авсныхаа дараа Ө.Наранбаатар "Орчуулгын киноны салбарт 34 жил ажиллахдаа 30,000 гаруй кинонд дуу оруулжээ. Мөн 50 орчим кинонд дүр бүтээсэн байна. Хамгийн анх оюутан байхдаа "Зутантай банш" гэж Герман кинонд дуу оруулж байлаа" гэв.
Харин О.Оюун "Монголд кино урлаг үүсэж хөгжсөний түүхт 90 жилийн ойн баяраар нэр хүндтэй шагналаар шагнууллаа. Үе үеийн уран бүтээлчид, кино урлагийн салбарынхандаа, киног шимтэн үзэж, магтаалаа хайрладаг үзэгчдийн маань баяр гэдгийг тодотгоё" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!