Уншиж байна ...

Сүхээгийн Ариунбямба Монгол Улсын Гавьяат жүжигчин боллоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 10 сарын 29
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна.

Чөлөөт уран бүтээлч,найруулагч, жүжигчин Сүхээгийн Ариунбямбад Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртээлээ.

1978 онд төрсөн С.Ариунбямбын аав нь Дундговийн Луус сумын харьяат, БНМАУ-ын гавьяат жүжигчин Ч.Сүхээ юм. Ийнхүү аав, хүү жүжигчин ижил цолтой болов.

С.Ариунбямба нь "Ми-15", "Хархны Өгөөш", "Аравт", "Жаужүрек мын бала", "Бүсгүй", "Тэг цэг үйлдэл" зэрэг 20 гаруй кино уран бүтээлд гол болон туслах дүр бүтээсэн аж.