Монгол Улсын эдийн засгийн хөгжил, бүтээн байгуулалтын салбарт бодит хувь нэмэр оруулж, 2000 гаруй ажлын байр бий болгосон “ТЭСО Групп”-ийн ТУЗ-ийн дарга О.Дамжин төрийн дээд “Аж Үйлдвэрийн Гавьяат Ажилтан” цол тэмдгээр шагнагдлаа.
Энэхүү нэр хүндтэй шагнал нь үндэсний баялаг бүтээгч, шинэ үеийн бизнесийн манлайлагчдын төлөөлөл болох ТЭСО Группийн олон жилийн тууштай хөдөлмөр, бүтээлч сэтгэлгээ, инновацын бодлогын бодит баталгаа, Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсны илэрхийлэл юм.
Байгалийн нөхөн сэргээгдэх баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, эрүүл, чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн гарт хүргэх эрхэм зорилгоор 30 жилийн өмнө эхэлсэн бизнес өнөөдөр 30 гаруй охин компани, олон салбарт манлайлагч экосистем болон өргөжин хөгжжээ.
ТЭСО Группийн нийт хамт олонд инновац, бүтээлч сэтгэлгээгээр салбартаа манлайлан, дэлхийн түвшний үнэ цэнийг бүтээх үйлсэд амжилт хүсье.
ТЭСО ГРУПП- ХАМТЫН ҮНЭ ЦЭНЭЭР ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨНӨ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!