Уншиж байна ...

Монгол Улсын Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ маргааш мэргэжлийн боксын хоёр дахь тулаанаа хийнэ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 10 сарын 24
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Боксын Зөвлөл (МБЗ)-өөс мэргэжлийн боксчдын чансаа тогтоох цуврал тэмцээн зохион байгуулахаар болсон. "The Fight Club"-ын эхнийх нь энэ сарын 25-нд буюу Бямба гарагт болох юм.

Чансаа тогтоох эхний тэмцээнд эрэгтэй тав, эмэгтэй нэг жингийн тулаан болно.

Энэ үдшийн дэд оргил тулаанаар сонирхогчдын боксоор олимпын хүрэл, дэлхийн хошой хүрэлтэй У.Мөнх-Эрдэнэ мэргэжлийн рингэнд хоёр дахь тулаанаа хийхээр болжээ. Тэрбээр БНХАУ-ын Чен Цянтай хүч сорих аж.

Ч.Цян мэргэжлийн боксын дэвжээнд 4 ялж, 1 дийлдсэн үзүүлэлттэй.

зураг
 

Мөн энэ тулааны оргилоор 57.2 кг-ын жингийн шилдгүүд болох Х.Энх-Амар, Г.Ган-Эрдэнэ нарын тулна. 

Түүнчлэн эмэгтэйчүүдийн дунд жинд Т.Болортуул, Н.Оюун-Эрдэнэ нар тулалдах бол эрчүүдийн дунд жинд Б.Тимур, Б.Нэргүй, хөнгөн жинд Ү.Баасандаш, Т.Бат-Эрдэнэ, хүнд жинд Х.Бекнур, Э.Батжаргал, мэргэжлийн боксод анхны тулаанаа хийх Б.Очирхуяг, Б.Ням-Очир нар өрсөлдөх юм. 

Чансаа тогтоох тэмцээнийг цаашид тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа зохион байгуулагчид онцоллоо.