Уншиж байна ...

Хүйтэнд замын далангийн ачаа даах чадвар огцом буурдаг тул стандартад заасан хэмжээгээр тээвэрлэлт хийхийг уриаллаа

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 10 сарын 21
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүйтний улирал эхэлж газрын хөрс, замын далангийн ачаа даах чадвар, бат бэхийн үзүүлэлт огцом буурч байгаа энэ үед аж ахуйн нэгж, тээвэрчид та бүхнийг стандартад заасан хэмжээгээр тээвэрлэлт хийхийг Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас уриалж дараах мэдээллийг өглөө. 

Замын хөлдөлтийн үед авто зам гадаргуудаа хөлдсөн ч доод суурь нь хөлдөж амжаагүй чийг хуримтлагдсан тогтворгүй байдаг аж. Энэ үед жин тонн хэтрүүлж явбал авто замд эвдрэл үүсдэг байна. 

Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ, Тээврийн цагдаагийн газар хамтран 10 хоногийн хугацаанд хийсэн хяналт шалгалтын хүрээнд 252 автомашиныг авто пүүгээр даацыг нь хэмжсэнээс 192 машин даац хэтрүүлсэн байжээ. 

Олон улс, улсын чанартай авто замаар ачаа болон каргоны тээврүүд байнгын жин тонн хэтрүүлэн зорчдог аж. Мэргэжлийн байгууллагуудаас суурин болон зөөврийн пүүнүүдээр хяналт тавин тухайн цэгүүдэд үүссэн зөрчлийг газар дээр нь арилгуулан тээврийн хэрэгслүүдийг жин тоннд нь тааруулан цаашид тээвэрлэлтийг үргэлжлүүлэх арга хэмжээг авч ажилладаг байна.