ХУУЛЬ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон давтан үйлдэлд 1-3 жил хүртэл жолоодох эрхийг хасаж, ₮2.7-14 саяар торгоно
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэрэг зөрчлийг Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-наас анхааруулж байна.
Нэг хоногийн хугацаанд энэ төрлийн гэмт хэргийн найман тохиолдол бүртгэгджээ.
Эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэрэг зөрчилд хүлээлгэх хариуцлага:
Эрүүгийн хуулийн 27.10 Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон давтан үйлдэлд 1-3 жил хүртэл хугацаагаар жолоодох эрхийг хасаж, 2.7-14 сая төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
