Уншиж байна ...

БНХАУ-аас ЦУОШГ-т олон төрлийн байгалийн гамшгийг эрт илрүүлэх программ хангамжийн иж бүрдлийг хүлээлгэн өглөө

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 10 сарын 20
IKON.MN
Зураг зураг
ЦУОШГ

Монгол, БНХАУ-ын цаг уурын байгууллага хоорондын цаг уурын шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах, хоёр талт хамтын ажиллагааны 18 дугаар уулзалтын үеэр БНХАУ-аас Монгол Улсад олон төрлийн байгалийн гамшгийг эрт илрүүлэхэд зориулсан хиймэл оюун ухаанд суурилсан сервер, программ хангамжийн иж бүрдлийг хүлээлгэн өглөө.  

Уулзалтад БНХАУ-ын Цаг уурын газрын дэд дарга Сонг Шаньюн, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Цаг уурын газрын дарга Зао Лаймин тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна. 

Талууд: 

  • Элс, шороон шуурганы хяналт шинжилгээ, хамтарсан судалгаа,
  • Хиймэл дагуулын мэдээний хэрэглээ, цаг агаарын урьдчилсан мэдээ,
  • Уур амьсгалын үйлчилгээний чанар, цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа,
  • Багажийн шалгалт, тохируулга, мэргэжилтэн сургах зэрэг 9 чиглэлд ирэх 2 жилийн хугацаанд хамтран ажиллах чиглэлээ тохирчээ. 

Хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн хугацаанд БНХАУ-ын Цаг уурын газрын бүсийн сургалтын төвүүдэд манай улсын 400 гаруй мэргэжилтэн давтан сурч, чадавхаа нэмэгдүүлсэн байна. 

Мөн энэ онд БНХАУ-ын Цаг уурын газрын буцалтгүй тусламжаар Өмнөговь, Говь-Алтай аймгуудад аэрологийн өртөөдийг шинээр болон шинэчлэн байгуулсан нь Монгол орны уур амьсгалын мониторинг, судалгааны чадавхыг нэг шат ахиулсан чухал бүтээн байгуулалт болсныг ЦУОШГ-ын дарга Э.Баттулга онцолж, талархал илэрхийлжээ.