Уншиж байна ...

Оросын нутаг дэвсгэрийн гүнд оршдог химийн үйлдвэр дэлбэрсний улмаас гурван хүний амь үрэгджээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 10 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Бямба гарагт ОХУ-ын Башкортостаны Бүгд Найрамдах Улсын нутаг дэвсгэрт оршдог химийн үйлдвэрт хүчтэй дэлбэрэлт болсныг орон нутгийн удирдлага мэдээлжээ.

Стерлитамак хотод оршдог “Авангард” нэртэй энэ үйлдвэрт Украины дайнд ашиглах зэр зэвсэг, сум хэрэгсэл үйлдвэрлэдэг болохыг Оросын хэвлэлүүд баталсан байна.

Башкортостаны засгийн газрын тэргүүн Радий Хабиров “нэлээд хүчтэй дэлбэрэлтийн улмаас үйлдвэрийн нэг барилга нурж, гурван эмэгтэй амиа алдсан” тухай Телеграм хуудсаараа мэдээлжээ.

Өөр таван хүн шархадсаны хоёрынх нь биеийн байдал хүнд байгааг тэр бас дуулгасан юм.

Уг үйлдвэрийг “төрөөс өгсөн чухал үүрэг даалгаврыг биелүүлдэг”, “тэсрэх бодистой харьцдаг” гэж Хабиров тодорхойлсон байна.

Дэлбэрэлтийн шалтгааныг мэргэжилтнүүд тогтоохоор ажиллаж байгааг тэр нэмж мэдээлжээ.

Украины нисгэгчгүй онгоцнууд хамгийн сүүлд есдүгээр сарын 18-ны өдөр Башкортостаны нутагт халдахдаа Газпром компанийн газрын тос боловсруулах үйлдвэрт довтолж байв.

Тухайн үед хоёр нисгэгчгүй онгоц үйлдвэрийн байгууламжийг мөргөснийг Хабиров баталж байжээ.

Сүүлийн дэлбэрэлт Украины халдлагын үр дүн байсан эсэх нь тодорхойгүй байна.

 

Эх сурвалж: AFP