Уншиж байна ...

Үндэсний Дээд лигийн "Этүгэн ирвэсүүд" эмэгтэй багийн ахлах дасгалжуулагчаар Ираны мэргэжилтэн ажиллана

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 10 сарын 17
IKON.MN
Зураг зураг

Монголын Сагсан Бөмбөгийн Дээд лигийн эмэгтэйчүүдийн "Этүгэн ирвэсүүд" баг шинэ дасгалжуулагчтай болсноо зарлалаа.

Тус багийг энэ улиралд дасгалжуулахаар Ираны мэргэжилтэн Азадех Заманпоур ажиллах юм. 1979 онд төрсөн иран бүсгүй шигшээ багийнхаа туслах дасгалжуулагчийн албанд зүтгэдэг нэгэн. 

Тэрбээр хамгийн сүүлд нутгийнхаа "Намино Исфахан" багт ажиллаж байжээ.

"Этүгэн ирвэсүүд" багийн хувьд 2025-2026 оны улиралд эхний хоёр тоглолтод 1 ялж, 1 хожигдсон үзүүлэлттэйгээр хүснэгтийн дөрөвдүгээрт жагсаж буй юм.