Уншиж байна ...

УИХ-ын гишүүдийн олонх Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг дэмжлээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 10 сарын 17
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:57 2025/10/17

Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонх татгалзлаа. Ингэснээр УИХ-ын гишүүдийн олонх Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжив. 

Санал хураалтад 111 гишүүн оролцсон бөгөөд 40 гишүүн буюу 36 хувь нь байнгын хорооны саналыг дэмжиж, 71 гишүүн буюу 64 хувь нь эсрэг санал өглөө. 

10:26 2025/10/17

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. 

Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэж байна. 

Уг асуудлыг хэлэлцэх хуралдааны ирц хүрэлгүй 24 цаг болсны эцэст ийнхүү 91 гишүүнтэйгээр буюу 72.2 хувийн ирцтэйгээр хуралдаж эхэллээ. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/785960057747621