“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ)-ийн хурлаар 2025 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах шийдвэр гаргажээ.
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнээс нэгж хувьцаанд 65.55 төгрөг нийт 786.6 тэрбум төгрөгийг нийт хувьцаа эзэмшигчдэд олгохоос Монгол Улсын 3.5 сая хувьцаа эзэмшигч иргэдэд 208.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгоно.
1,072 хувьцаатай иргэнд татварын дараах дүнгээр 63,242 төгрөгийн ногдол ашгийг 2026 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөрт багтаан олгох ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн зохих журмын дагуу зохион байгуулж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахыг компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчид үүрэг болголоо.
Эх сурвалж: "Эрдэнэс Тавантолгой" ХК
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!