Уншиж байна ...

Сүхбаатар аймагт цасаар шуурч байгаа учир гарах хөдөлгөөнийг түр хязгаарлажээ

М.Батчимэг, ikon.mn
2 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2026.02.21-ны өдрийн 07:30 цагийн байдлаар орон нутагт цаг агаар, зам орчны нөхцөл байдлын талаарх мэдээллийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. 

Гулгаа үүссэн замууд: 

  • Төв, Хөвсгөл, Орхон, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Ховд, Увс, Булган, аймгийн нийт нутгаар цас орж цасаар шуурч замын зорчих хэсэг гулгаа үүссэн.
  • Завхан, Сэлэнгэ, Дархан-Уул, Говь-Алтай аймгийн нийт нутгаар цас орсон замын зорчих хэсэг гулгаа үүссэн.
  • Дундговь, Говьсүмбэр, Дорноговь аймгийн нутгаар хүйтэн салхитай цасаар шуурч замын зорчих хэсэг гулгаа үүссэн.
  • Хэнтий, Сүхбаатар аймагт бага зэргийн цас орсон хүйтэн салхитай шуурч замын зорчих хэсэг гулгаа үүссэн байна. 
  • Бусад нийт нутгаар цаг агаар тогтуун, хур тунадас ороогүй, тэнгэр цэлмэг, хүйтэн салхитай, -11-33 хэмийн хүйтэнтэй байна.

Сүхбаатар аймагт цасаар шуурч байгаа учраас гарах хөдөлгөөнийг түр хязгаарлажээ. (2026.02.21 09:30)

Өвөрхангай аймгаас Улаанбаатар чиглэлийн авто замын нөхцөл байдал: (2026.02.21 10:46)

21-нд төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг албаныхан сэрэмжлүүлээд байгаа юм. 

Иймд: 

  • Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр хүлээн авч, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
  • Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангах,
  • Дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх,
  • Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлэх,
  • Малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Зураг
5 | 11 | 3 өдөр