Гишүүдийн ирц бүрдэхгүй байгаагаас чуулганы танхимд өдөржин ганцаараа ярьсан Х.Булгантуяа дэд дарга УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл яг одоо хуралдах гэж байгааг зарлаад, танхимаас гарлаа.
Тус зөвлөлд УИХ-ын дарга, дэд дарга нараас гадна парламент дахь нам, эвслийн бүлгийн дарга зэрэг 17 хүн багтдаг. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл парламентаар хэлэлцэх асуудлыг дараалал, товыг тогтоодог.
Ташрамд дурдахад, УИХ дахь АН-ын бүлэг үдээс хойш хуралдаад УИХ-ын дарга болон Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг нэг өдөр дараалуулан хэлэлцүүлэх шаардлага тавьсан. Хэрэв асуудлыг тус тусад нь хэлэлцэх бол тус бүлгийн гишүүд чуулганы хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм.
Мөн энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын тов, дараалалд зөвхөн Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг оруулсан байгаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!