Уншиж байна ...

Дэлхийн Бөхийн Нэгдсэн Холбооноос эмэгтэй бөхчүүдийн форумыг Монголд зохион байгуулав

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 10 сарын 16
IKON.MN
Зураг зураг

Дэлхийн Бөхийн Нэгдсэн Холбоо (ДБНХ)-ноос эмэгтэй бөхчүүдийн олон улсын уулзалтыг Монголд зохион байгууллаа.

Тав дахь удаагаа зохион байгуулагдсан форум энэ сарын 7-ноос 11-нийг дуустал үргэлжилсэн байна. Монголын Чөлөөт Бөхийн Холбоо (МЧБХ), Монголын Үндэсний Бөхийн Холбоо (МҮБХ) болон Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ) хамтран зохион байгуулсан тус уулзалтад 21 орны 34 төлөөлөгч оролцжээ. 

Мөн ДБНХ-ны эмэгтэй дэд Ерөнхийлөгч Наталья Яригуина, зөвлөлийн гишүүн Родика Якси нар ирсэн юм.

Түүнчлэн Мексикийн Мариана Диаз Муноз, Испанийн Марина Руеда Флорес нар "Luchadoras de iberoamerica" хэмээх спортод эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих хамтарсан төслөө танилцуулсан. Олимп, дэлхийн медальт, Киргизийн алдарт тамирчин Айсулуу Тыныбекова улсынхаа анхдагч болсон амжилтынхаа талаар лекц уншсан байна.

Форумд оролцогчид Чингис хаан музейг үзэж, Монголын Үндэсний Бөхийн түүхтэй танилцжээ.

 

Эх сурвалж: UWW