ХасБанк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд эчнээ санал хураалтын хэлбэрээр, цахимаар амжилттай зохион байгуулагдлаа. Хурал 79.13%-ийн ирцтэйгээр хүчин төгөлдөр болж, дараах асуудлуудыг шийдвэрлэлээ. Үүнд:
Тодруулбал, тус хурлаар 2025 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 18 төгрөг буюу нийт 18.9 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилах Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг эцэслэн баталлаа. Ингэснээр Монголбанкнаас олгосон зөвшөөрлийн дагуу ногдол ашгийг татвар суутгасны дараах дүнгээр Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ)-ийн дансанд байршууллаа. ҮЦТХТ ажлын 3 хоногт багтаан хувьцаа эзэмшигч таны нэрийн дансанд ногдол ашгийг байршуулах болно.
Хувьцаа эзэмшигч та өөрийн үнэт цаасны брокер, дилерийн компанид хандан ногдол ашгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэртэй ХасБанкны вэб сайтын Хөрөнгө оруулагчдын хэсгээс буюу энд дарж танилцана уу.
Зөв Банк - ХасБанк
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!