БНСУ-ын Emart Inc компанийн санаачилгаар хэрэгжиж буй “Маргаашийн ой” төсөл Монгол Улсад дөрөв дэх удаагаа зохион байгуулагдлаа.
Энэхүү байгальд ээлтэй санаачилгыг 2024 оноос хойш Emart Inc компанийн хөрөнгө оруулалттайгаар Имарт буюу ‘‘Скай Хайпермаркет’’ ХХК, “Future Forest”, Азийн ойн хамтын ажиллагааны байгууллага ‘‘AfoCo’’, "Korean Forest Service", Монгол-Солонгосын “Ногоон хэрэм”-тэй хамтран хэрэгжүүлж байна.
Төслийн зорилго нь 2030 он хүртэл нийтдээ 15 мянган мод тарьж ургуулах, Монгол-Солонгосын ‘‘Ногоон хэрэм’’ төслийн III шатны хүрээнд хэрэгжиж буй ‘‘Хамтын ойн төгөл’’-д голын татам хэсгийг ойжуулах, Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт усны нөөцийг хамгаалах зорилгоор мод тарьж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх юм.
Үйл ажиллагаанд нийт 50 хүний бүрэлдэхүүнтэй оролцож нийт 1500 ш бургас мод тарьж ойжуулах ажилд хувь нэмрээ орууллаа.
Хайлаас болон бургас мод нь ургалт сайтайгаас гадна салхины нөлөөнд тэсвэртэй тул хөрсний чийгийг хадгалж бусад ургамлын өсөлтийг дэмжих ач холбогдолтой юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!