Үндэсний сүлжээ дэлгүүр “М-Март” хэрэглэгчдэдээ зориулсан “ХУРД ХУВААХ” нэртэй онцгой урамшууллаа 2025 оны 7-р сарын 2-ноос 8-р сарын 15-ны хооронд амжилттай хэрэгжүүллээ.
Энэхүү урамшууллын хүрээнд хэрэглэгчид М-Март-ын аль ч салбар дэлгүүрээр үйлчлүүлж, 100,000 төгрөгийн худалдан авалт бүрдээ Mmart аппликейшнаа ашиглан урамшуулалд оролцох эрх цуглуулахын зэрэгцээ 3%-ийн Maxpoint оноо хурааж, давхар хямдрал, урамшуулалд хамрагдах боломжийг олж авсан.
“Хурд хуваах” урамшууллын хамгийн супер бэлэг нь Монголын хийморь, уламжлалыг илтгэсэн “МАКС” угшлын хурдан удмын бага адуу юм. Урамшууллын хүрээнд нийт 25 ялагч тодорч, 2025 оны 8-р сарын 20-нд iWatch, iPhone 16 Pro Max, эрхийн бичиг зэрэг олон төрлийн үнэ цэнтэй бэлгийн эзэд тодорсон бол, 2025 оны 10-р сарын 14-нд Макс Группийн үүсгэн байгуулагчдын нэг болох Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Макс группийн Ерөнхий захирал Д.Цэрэнжигмэд супер 3 ялагчдаа дахин аз ерөөн, хурдан удмын адууны гэрчилгээг биечлэн гардуулан өглөө.
“Эзэндээ хийморь бэлэглэх зуусан амгай нь халуун, зуултнаас нь эх орон үнэртдэг” хэмээн өгүүлдэг “МАКС” угшлын адуу нь Монголын хурдан морины соёл, өв уламжлал, хийморь сүлдийг илтгэдэг билээ. Ийнхүү М-Март-ын “Хурд хуваах” урамшуулал нь үндэсний бахархал, уламжлал ба хэрэглэгчийн итгэлийг хослуулсан үнэ цэнтэй арга хэмжээ болж өндөрлөлөө.
Ялагчид хүссэн цагтаа шагналаа “Макс Групп”-ийн харьяа аргамаг хурдан хүлгүүдийн уяанаас хүлээн авах боломжтой юм.
Таны хөрш - М Март
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!