Цахим спортын Counter Strike-2 (CS2) тоглоомын хоёрдугаар зэрэглэлийн "CS Asia Championships 2025" тэмцээн Хятадын Шанхай хотноо үргэлжилж байна.
Нийт нэг сая ам.долларын шагналын сантай уг тэмцээнд манай улсаас "The Huns Esports" баг оролцож байгаа юм. Түүнчлэн энэ тэмцээнд 16 баг хоёр хэсэгт хуваагдан тоглож байгаа бөгөөд хэсэг бүрээс гурван баг Playoffs шатанд шалгарна. Хэсэгтээ хоёр хожигдсон баг тэмцээнээ өндөрлүүлэх бол хоёр хожсон баг нь дараагийн шатанд шалгарах дүрэмтэй.
Тэгвэл манай улсын "The Huns Esports" баг эхний учраандаа Францын "3DMAX" багийн эсрэг өнөөдөр тоглож, 1:13 тооны харьцаатай ялагдлаа. Ингэснээр А хэсгийн доод хүснэгтээс тэмцээнээ үргэлжлүүлэх болсон ба өнөөдөр 15:00 цагт тэмцээнээс хасагдахгүйн төлөө ОХУ-ын "Virtus.pro" багийн эсрэг тоглох хуваарьтай байна. Хэрэв энэ тоглолтод хожвол маргааш 17:00 цагт дахин тоглоно.
"CS Asia Championships 2025" тэмцээнд түрүүлсэн баг 400,000 ам.доллар, хоёрдугаар байр эзэлсэн баг 170,000 ам.доллар, гуравдугаар байрт шалгарсан баг 130,000 ам.долларын шагнал авна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!