Улсын Хүүхэлдэйн театр Эртний Грекийн домогт яруу найрагч, туйлч Хомерын ижил нэрт туулиас сэдэвлэн “Одиссей” пластик хүүхэлдэйн жүжгээ 2025 оны 10-р сарын 17-ны өдөр нээх гэж байна.
Энэхүү жүжиг нь насанд хүрэгчдэд зориулан бүтээгдсэн пластик, хүүхэлдэйн жүжиг гэдгээрээ онцлог юм. Эртний Грекийн домгийн сонгодог баатар Одиссейн талаарх сонирхолтой туульсыг орчин үеийн хүүхэлдэйн урлагийн хэлээр дамжуулан толилуулах болно.
Хүүхэлдэйн урлагийг зөвхөн хүүхдэд зориулсан гэж ойлгодог уламжлалт ойлголтыг эвдэж, насанд хүрэгчдэд зориулсан оюун санааны гүн гүнзгий жүжгийг амжилттай бүтээж буй энэ төсөл нь Монголын театрын урлагт шинэ өнгө төрх, шинэ боломж нээж байна хэмээн харж байна.
Дүрүүдэд
Тавигдах огноо: 2025.10.17-нооc эхлэн өдөр бүр 19:00 цагаас
Насны ангилал: 11+
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!