Уншиж байна ...

Дэлхийн Боксын Холбоог хэн удирдах вэ?

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 10 сарын 13
IKON.MN
Зураг зураг

Дэлхийн Боксын Холбоо (World Boxing)-ны их хурал Италийн Ром хотод арваннэгдүгээр сарын 25-нд болно.

Чуулганаар хэлэлцэх гол асуудал нь тус холбооны дараагийн Ерөнхийлөгчийг сонгох явдал. Учир нь нидерланд мэргэжилтэн Борис ван дер Хорст өнгөрсөн сард Английн Ливерпүүл хотод болсон Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий дараа сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдсэн юм.

Түүний гол зорилго нь боксыг олимпын хөтөлбөрт хэвээр нь үлдээх байсан бөгөөд энэ үүргээ хангалттай биелүүлсэн гэж үзэж байгаа аж.

Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид энэ сард багтаж тодрох ёстой. 

Спорт сонирхогчдын дунд таамаглаж байгаагаар Казахстаны Үндэсний Олимпын Хороо (ҮОХ)-ны тэргүүн Геннадий Головкин, Мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аварга асан Владимир Кличко, Грекийн боксын холбооны тэргүүн Харис Мариолис нар нэр дэвшихээ мэдэгджээ.

Геннадий Головкиний хувьд өнгөрсөн есдүгээр сард холбооныхоо олимпын зөвлөлийг удирдахаар томилогдсон юм. 

 

Эх сурвалж: Boxing News