Уншиж байна ...

79 настай Дональд Трамп эрүүл мэндийн үзлэгээс “онц сайн” үнэлгээ авсан гэнэ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 10 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагийн өглөө АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хуваарийн дагуу хагас жил тутмын эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд орсон юм.

Тэрбээр энэ зорилгоор Мэрилэнд мужийн Бетесда хотод оршдог Уолтер Ридийн нэрэмжит Цэргийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд ойролцоогоор гурван цагийг зарцуулжээ.

Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгчийн эмч Шон Барбарелла үзлэг шинжилгээний товч үр дүнг танилцуулахдаа Трампын эрүүл мэндийг “онц сайн” гэж үнэлсэн байна.

Трамп энэ үеэр жил тутмын томууны вакцин болон Ковидын вакцины нэмэлт тунг тариулжээ.

“Ерөнхийлөгч Дональд Трампын зүрх судас, уушги, мэдрэл, бие бялдрын эрүүл мэнд онцгой сайн хэвээр байна” гэж эмчийн дүгнэлтэд өгүүлсэн байна.

Трамп одоо 79 настай бөгөөд тангараг өргөхдөө АНУ-ын түүхэнд хамгийн өндөр настай ерөнхийлөгч болж байсан юм.

Барбарелла эмч түүний зүрх судасны насжилтыг биологийн наснаасаа 14 насаар залуу байгааг мэдээлжээ.

Трамп бас 2020 оны зургаадугаар сараас хойш 9 кг жин хассан байна.

Гэхдээ АНУ-ын ерөнхийлөгч нар эрүүл мэндийн ямар мэдээллээ олон нийтэд ил болгохыг сонгох эрхтэй байдаг.

Өнгөрсөн зун Трампын нэг гар хөхөрсөн байгаа нь хэвлэлүүдийн дуранд өртсөний улмаас түүний эрүүл мэндтэй холбоотой цуурхал тарж байв.

Сүүлд Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд Трамп вений судасны архаг дутагдалтай болсныг тайлбарлаж байжээ. Энэ нь хүндийн хүчний эсрэг цусыг шахдаг вений хавхлагууд насжилтын улмаас аажмаар чадвараа алдах үзэгдэл юм байна.

 

Эх сурвалж: Associated Press