2025 оны 9 сарын 26-нд “Ашид Капитал ББСБ” ХХК буюу Simple брэнд олон улсын Enabling Qapital сангийн бичил санхүүжилтийн стратегийн хүрээнд 3 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг амжилттай татан төвлөрүүллээ. Энэхүү санхүүжилт нь тус компанийн хувьд гадаадын сангаас татсан анхны хөрөнгө оруулалт гэдгээрээ онцлог юм.
Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд зарцуулагдах тус санхүүжилт нь эдийн засгийг идэвхжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг олон эерэг нөлөөтэй аж.
“Ашид Капитал ББСБ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Батжаргал хэлэхдээ “Энэхүү хамтын ажиллагаа нь манай компанийн санхүүгийн чадавхийг улам бэхжүүлэхээс гадна хэрэглэгч, бизнес эрхлэгчдэд илүү хүртээмжтэйгээр хүрч ажиллах боломжийг нээж байгаа. Цаашид энэ жишгийн дагуу олон улсын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах замаар нийгэм, эдийн засагт эерэг нөлөө бүхий төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллахаар зорьж байна.”
Simple-ийн тухайд
Simple нь 2020 онд үүсгэн байгуулагдсан Монголын тэргүүлэх финтекүүдийн нэг бөгөөд дэвшилтэт технологи, ухаалаг шийдлийг ашиглан уламжлалт санхүүгийн үйлчилгээг улам бүр хялбаршуулж, хариуцлагатай, хүртээмжтэй санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдээр хэрэглэгчдийнхээ цаг, мөнгө, энергийг хэмнэдэг. www.simple.mn
Enabling Qapital-ийн тухайд
Enabling Qapital (EQ) нь Швейцар улсын тэргүүлэх хөрөнгө оруулалтын сан бөгөөд нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчинд эерэг нөлөө бүхий хөрөнгө оруулалтуудыг хийдэг. 14 улсын 65 ажилтантай тус сан нь нийт 750 сая гаруй ам.долларын хөрөнгийг итгэмжлэн удирддаг байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.enabling.ch сайтаас аваарай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!