ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/10-НД НИЙТЛЭГДСЭН
Өнөөдрийн байдлаар Хэнтий, Сүхбаатар аймгийн нутгаар хээрийн түймэртэй байна
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Өнөөдөр өдрийн 15:00 цагийн байдлаар Хэнтий аймгийн Баянмөнх сум, Сүхбаатар аймгийн Асгат болон Сүхбаатар сумын нутгаар хээрийн түймэртэй байгаа талаар цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Жил бүрийн 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг "Түймрийн аюултай үе" гэж хэлдэг байна.
Хуурайшилт ихсэж байгаа энэ үед:
- Ой хээрт ил задгай гал түлэхгүй байх
- Түлсэн гал асаасан чүдэнз, татсан тамхины гал, цог нурмыг бүрэн унтраах
- Машин техникийн утааны янданг оч баригчтай болгох
- Түймрийн аюултай үед айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байхыг зөвлөлөө.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!



