Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Эрик Споэльстра томилогдлоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 10 сарын 10
IKON.MN
Зураг зураг

АНУ-ын сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Эрик Споэльстра томилогдож байгааг зарлав.

Ийнхүү нэрт дасгалжуулагч Стив Керрийн оронд 2027 онд болох Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) болон 2028 онд Лос-Анжелес хотод болох олимпын наадамд залуусаа удирдахаар болж байна.

Түүнчлэн америкчууд дөрвөн олимп дараалан өөр дасгалжуулагчийн нүүр үзэж буй. Тодруулбал 2016 онд Майк Кшижевскигийн дараа 2021 онд Грэг Попович, өнгөрсөн жил Стив Керр нар удирдсан билээ.

Өдгөө 54 настай Эрик Споэльстрагийн хувьд 2008 оноос хойш "Майами Хит" багийн дасгалжуулагчаар ажиллаж ирсэн. 

Тэрбээр Стив Керрийн удирдлага дор ахлах туслах дасгалжуулагчийн албанд ажиллаж 2024 онд Парист болсон олимпод түрүүлж байв.

Сонирхуулахад эмэгтэйчүүдийн шигшээ багийг Дюкийн их сургуулийн багийн ахлах дасгалжуулагч Кара Лаусон удирдахаар болсон юм.

 

Эх сурвалж: ESPN