Мэргэжлийн холимог тулааны Азийн хамгийн том холбоо болох "One"-д амжилттай тулалдаж буй Б.Энх-Оргилын дараагийн тулааны тов тодорлоо.
Энэ онд хоёр ч удаа дэвжээнд гарахдаа хоёуланд нь өрсөлдөгчөө ялснаар холимог тулааны замналдаа 13 ялж, 3 хожигдсон үзүүлэлттэй болоод буй Б.Энх-Оргил One Championship холбоонд 7 тулалдахдаа 6 ялсан юм.
Тэгвэл ирэх арванхоёрдугаар сарын 7-нд Тайландын Бангкок хотноо жингийнхээ аваргын бүсийг эзэмшиж буй бразил тулаанч Фабрико Андрадетай хүч үзэхээр болжээ.
Өдгөө 28 настай Ф.Андраде мэргэжлийн тулаанд 13 тулалдахдаа 10 ялж, 2 удаа дийлдэж, 1 тулааныг хүчингүйд тооцсон амжилттай.
Улмаар Жон Линекерээс аваргын бүсийг нь булааж, энэ оны нэгдүгээр сард БНСУ-ын Квон Вон Илийг хүнд цохилтоор буулган авснаар аваргын бүсээ хамгаалсан билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!