Энэ сарын 9-11-нд ихэнх нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө дулаан байна
10-р сарын 9-11-нд ихэнх нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө дулаан байхыг цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Хур тунадас:
- 10-р сарын 10-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Онон, Улз голын хөндийгөөр ялимгүй хур тунадас,
- 10-р сарын 11-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс, Эг-Үүр, Сэлэнгэ голын хөндийгөөр,
- 10-р сарын 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
- 10-р сарын 13-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орно.
Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 11-13-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур:
Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -13...-18 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -7...-12 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +14...+19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус дулаан байна. 12, 13-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
